БИДНИЙ ЗОРИЛГО

СЭТГЭ.
БҮТЭЭ. ХУВААЛЦ.

Бие даан сэтгэж, хэрэгтэй үнэ цэн бүтээж, сурсан зүйлээ бусадтай хуваалцана.

Монгол Улс ирээдүйг зөвхөн дагаж бус, бүтээлцэж чадна.

Монголын ирээдүйг өнгөрсөн үеэс өвлөсөн тэсвэр хатуужил, шинэ цагийн мэдлэг боломжийг хослуулж чадсан хүмүүс бүтээнэ.

Эрс тэс уур амьсгал, уудам нутаг, нийгэм эдийн засгийн огцом өөрчлөлт, дэлхийн хэмжээний уул уурхай, хязгаарлагдмал нөөцөөр ихийг бүтээх шаардлага монголчуудын амьдрал, ажил хөдөлмөрийн нэг хэсэг байсаар ирсэн. Энэ бүхэн бидэнд бэрхшээлээс гадна өөр хаана ч тэр бүр олдохгүй туршлага, мэдлэг үлдээжээ. Түүнийгээ зөв таньж, эмхэлж, улам хөгжүүлж чадвал Монголын давуу тал болно.

The Mongolian Mind бол энэ боломжийг эргэцүүлж, бодит амьдрал дээр шалгаж, ойлгож мэдсэнээ бусадтай хуваалцах орон зай. Хүн, байгууллага хэрхэн илүү үр бүтээлтэй ажиллах вэ? Уул уурхайн салбарт хуримтлагдсан мэдлэгийг байнга суралцаж, илүү зөв шийдвэр гаргахад тусалдаг тогтолцоо болгож чадах уу? Том зорилгыг тууштай хэрэгжүүлэх манлайлал ямар байх ёстой вэ? Монгол шиг цөөн хүн амтай улс дэлхийд хэрэгтэй ямар үнэ цэн бүтээж чадах вэ?

БИДНИЙ БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Дөрвөн зарчим.

01

Бодит амьдралаас эхэлнэ

Энд нийтлэх санаа, бодол бүр ажил, уншлага, суралцах явц, бодит ажиглалтаас урган гарна.

02

Баримтад тулгуурлаж, бодлоо үнэнчээр илэрхийлнэ

Баримт, ажиглалт, өөрийн дүгнэлтийг хооронд нь ялгана. Мэдэхгүй зүйлээ мэддэг мэт бичихгүй.

03

Монголын өнцгөөс харж, дэлхийн хэмжээнд сэтгэнэ

Монголын нөхцөл, бидний туулсан зам, хуримтлуулсан туршлагаас дэлхийд хэрэг болох санаа, шийдлийг эрэлхийлнэ.

04

Олны анхаарлаас илүү бодит үнэ цэнийг эрхэмлэнэ

Нийтлэл бүр уншигчийг бодоход хүргэж, шинэ зүйл ойлгуулж, ажил амьдралдаа хэрэглэх үнэ цэн өгөхийг зорино.

ЦААШ УНШИХ

СЭДВҮҮДИрээдүйг эргэцүүлэх таван чиглэл→